“Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах” сэдэвт 7 дахь удаагийн сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав салбарт зохион байгууллаа.
Сургалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах төсөл”-ийн мэргэжилтэн А.Нямдорж тус салбарт байрлах нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон иргэд мэдээлэл өглөө.