Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын арга хэмжээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “XIII зуун” цогцолбор, Хүй долоон худагт хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийн үйлчилгээ, Нийслэлийн Засаг даргын хүндэтгэл үзүүлэх үйлчилгээний 10, 8, 5 ханатай гэрүүдийг барих, гал тогооны зөөврийн сууц байршуулах ажлуудыг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын 50 ажилтан албан хаагчид хариуцан ажил үүргийн дагуу баяр наадмын бэлтгэл ажлыг хангаж, 2020 оны 07 дугаар сарын 11-13-ны баярын өдрүүдэд 300 гаруй зочид, төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоогийн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.
Тодруулбал Шадар сайд, төлөөлөгчдийн хамт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга болон баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд бусад зочдод хүндэтгэлийн зоогийн үйлчилгээг хээрийн нөхцөлд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүнсээр бэлтгэн үндэсний хоол, зоогийг мэргэжлийн өндөр төвшинд түргэн шуурхай үзүүлж ажиллалаа.