Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Шалган нэвтрүүлэх товчоодод ажиллах албан хаагчдын хуваарийн дагуу тус газрын 2 албан хаагч Өлзийт хороололд байрлах шалган нэвтрүүлэх товчоонд 24:72 цагаар ажиллаж байна.
Өлзийт шалган нэвтрүүлэх товчоонд 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 24 цагаар ажиллаж буй 18 төрийн албан хаагчдын ажлын нөхцөл байдалтай танилцан, тэдэнд үдийн хоол, цайгаар үйлчилж ажиллалаа.
Тус шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд өдөрт 1600 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч, 1400 гаруй тээврийн хэрэгсэл гарч байна гэсэн мэдээлэл өглөө.