Хаврын улирал эхэлж гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг тул иргэд та бүхэн угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж яндангаа хөөлөх, зөв галлагааг мөрдөх, насанд хүрээгүй хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг байнга шалгах, агааржуулалтыг тогтмол хийхийг зөвлөж байна.