Эрүүл ажлын байр бүрдүүлсэн шилдэг хамт олон боллоо.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн харъяа байгууллагуудын дунд хамт олны эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгох зорилгоор сүүлийн 3 дахь жилдээ “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлсэн.

Удирдамжийн дагуу Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар олон бүтээлч ажлыг санаачлан, хэрэгжүүлж ажилласанаар “Эрүүл ажлын байр” бүрдүүлсэн байгууллагаар хоёрдугаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Шагналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар гардууллаа.

Эрүүл ажлын байр бүрдүүлсэн шилдэг хамт олон боллоо. Reviewed by on . Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн харъяа байгууллагуудын дунд хамт олны эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг д Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн харъяа байгууллагуудын дунд хамт олны эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг д Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »