“Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээний стандартыг дагаж мөрдөх” сэдэвт сургалтыг НЗЗ-ны 2 дугаар байр хариуцсан менежер Б.Номин-эрдэнэ, НЗЗ-ны 4 дүгээр байр хариуцсан менежер Ц.Өнөрбилэг нар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтаар шинээр ажилд орсон 18 ажилтанд үйлчилгээний ажилтны өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээнд тавих шаардлага, ажлын байрны хувцаслалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар онолын болон дадлагын хэлбэрээр үзүүлэх ажлыг зохион явуулав.
Сургалтанд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Галмандах, Захиргаа санхүү хэлтсийн дарга Ч.Шинэчимэг, Үйлчилгээний албаны дарга М.Алтантуяа, байр хариуцсан менежерүүд оролцлоо.