НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН 4 САРЫН 8-НЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 04 дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын Б танхимд 97%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.
Шуурхай дээр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт,  Байр ашиглалтын албанаас НЗЗ-ны байруудад хийсэн үзлэг болон хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийн талаар хэлтэс, албадын дарга нар танилцууллаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг Дарга Х.Эрдэнэбилэг танилцуулсан. Үүнд:

Нэг. 7 хоног бүр хийсэн ажлын гүйцэтгэл, хийх ажлын төлөвлөгөөг гаргаж цаг хугацаанд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх

Хоёр. Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан 04 дүгээр сарын 08-аас 26 –ны өдрийг хүртэл хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх тухай захирамж гарч байгаа тул олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалтын үйл ажиллагаанд байгууллагууд идэвх санаачилгатай оролцох

Гурав. Нийслэлийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд Нийслэлийн Иргэний танхимд ил тод нээлттэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах.
Үүнтэй уялдуулан дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Баримт бичгийн боловсруулалтанд анхаарч, сайн нягталж гаргаж байх
  2. 04 сарын 08-наас 26-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байгаатай холбогдуулан гамшгийн бэлтгэл сургуулилтад ач холбогдол өгч ажиллах.
  3. Байр ашиглалтын албанаас хийсэн үзлэгийн дагуу зөрчлийг арилгаж, хэрэгжүүлж ажиллах.
  4. Тогооч нарын эрүүл мэндийн үзлэгийг дуусгах.
  5. НЗЗ-ны байруудад Ариутгалыг бүрэн хийж дуусгах.
НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН 4 САРЫН 8-НЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО. Reviewed by on . 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 04 дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын Б танхимд 97%-ийн ирцтэйгээр 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 04 дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын Б танхимд 97%-ийн ирцтэйгээр Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »