НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын А танхимд болж өндөрлөлөө. Албан хаагчдын ирц 100%-тай оролцсон.

  • Хуралдааны эхэнд газрын даргын өмнөх шуурхай зөвлөгөөний өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон ЗСХ-ийн ажлын цаг ашиглалтын талаарх мэдээллийг Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг танилцуулав.

2018 оны 10 сарын 08-ны өдрийн НЗД-ын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар Газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

  • Өвөлжилтийн бэлтгэл ажил, байруудын халаалт, дулааныг авсан тухай мэдээг өгөх
  • Байгууллагын үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийж, тайлан балансад тусгах ажлыг хийж танилцуулах.
  • 3 дугаар улирлын бланс, тайлангийн талаарх мэдээг өгөх.
  • 3 дугаар улирлын ур чадварыг дүгнэх комиссын дүн болон цаг ашиглалтын талаарх асуудлыг даргын зөвлөлийн хурлаар оруулах.
  • Байгууллагын веб сайтад ил тодын 4 үндсэн чиглэлээр мэдээ мэдээлэл оруулах

Ажлын цаг ашиглалтийг сайжруулах талаар Захиргаа, санхүүгийн хэлтэс болон бүх ажилтан, албан хаагчдад дахин анхааруулга өгөв.

НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО. Reviewed by on . Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын А танхимд болж өндөрлөлөө. А Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын А танхимд болж өндөрлөлөө. А Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »