НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН.

2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 01 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын танхимд өргөтгөсөн байдлаар болж өндөрлөлөө.

Албан хаагчдын ирц 98%-тай оролцсон.

  1. Шинэ жилийн баярын үеэр хариуцлагатай эргүүл, жижүүр хийсэн байгууллага болон өөрийн байгууллагын эргүүл жижүүрийн талаар танилцуулсан.
  2. Байр хариуцсан менежер А.Хулан 9-р сараас хойш ажил аваад хийсэн ажлын талаарх мэдээллээ товч танилцуулсан.
  3. Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа 10-р сараас хойш ажил аваад хийсэн ажлын талаарх мэдээллээ товч танилцуулсан.     
  4. ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг ХАСХОМ-ийн талаарх мэдээлэл болон НЗД-ын хэрэгжүүлэгч агентлагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн хуваарь танилцуулах, бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.
  5. Мэдээлэл, технологийн инженер Б.Билгүүтэй албан хаагчдад UB ERP дотоод удирдлагын системийг хэрхэн ашиглах тухай мэдээлэл явуулсан.

Тухайн өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

  • Байгууллагын нягтлан бодогч, агентлагын ахлах нягтлан бодогч, нярав нар тайлан мэдээг хугацаанд нь чанартай түвшинд гаргаж өгөх
  • Дотоод хяналт, шинжилгээний-үнэлгээний ажилтан Т.Итгэл байгууллагын бүх ажилтан, албан хаагчдын 12 дугаар сарын цагийн бүртгэлийг гаргаж танилцуулах.
  • Үйлчилгээний албаны дарга Л.Уранхайч НЗЗ-ны байруудын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах
  • Захиргаа, санхүүгийн хэлтсийн албан хаагчид 01 дүгээр сарын 11-н гэхэд 2019 оны төлөвлөгөөгөө “Иргэдийн оролцоотой- хөгжлийн жил”-тэй уялдуулан гаргаж өгсөн байх.
  • НЗД-ын хэрэгжүүлэгч агентлагуудын 2018 оны үйл ажиллагааны үд дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалтанд бэлдэх.
НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН. Reviewed by on . 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 01 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын танхимд өргөтгөсөн байдлаар 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 01 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын танхимд өргөтгөсөн байдлаар Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »