Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2018 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагт болж өндөрлөлөө.
Албан хаагчдын ирц 94%-тай оролцсон.
- Хуралдааны эхэнд газрын даргын өмнөх шуурхай зөвлөгөөний өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг танилцуулав. Өмнөх шуурхайн биелэлт 61 хувьтай байв.
- Баяр ёслол болон амралтын өдрүүдэд хариуцлагатай эргүүл жижүүрийг хэрхэн гүйцэтгэсэн талаар Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа танилцууллаа.
- Албан бичгийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Архив, бичиг хэргийн эрхлэгч А.Ариунжаргал танилцуулав.
2018 оны 11 сарын 28-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
- Байр ашиглалтын алба болон Үйлчилгээний албадууд НИТХ-ын чуулганы бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.
- Төсвийн жил дуусч байгаатай холбогдуулан байгууллагын болон агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч, нярав нар өр авлагаа цэгцлэх, тайлан мэдээг хугацаанд нь гаргаж өгөх тал дээр анхаарч ажиллах.
- Өвөлжилт эхэлсэнтэй холбоотой Байр ашиглалтын алба болон байрны менежерүүд байруудын аюулгүй ажиллагааг анхаарч ажиллах.
- Захиргаа санхүүгийн хэлтэс болон 2 алба жилийн эцсийн мэдээ тайлан, үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөний биелэлтийг эртхэнээс гаргаж өгөх.
- Дотоод хяналт-шинжилгээ үнэлгээний ажилтан хэлтэс, албадууд болон ажилтан, албан хаагчдын ажил дээр эрсдэл гарч болох зүйлсийг түүвэрлэн үзэж, доголдол гарч болзошгүй зүйлс дээр дүн шинжилгээ хийн мэдээг танилцуулах хэрэгтэйг санууллаа
Мөн Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг 12 сарын 05-ны дотор 2018 оны жилийн эцсийн дэлгэрэнгүй тайлан, 12 сарын 15-ны дотор төлөвлөгөөний биелэлтийг гаргаж өгөх хэрэгтэйг бүх албан хаагчдад санууллаа.