Нийтлэг үйлчилгээний газар нь анх Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 263 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 1997 оны Б/14 дугаар захирамжаар байгуулагдаж, 2004 оны 01 дүгээр сараас эхлэн Нийслэлийн нутгийн захиргааны байгуулагуудын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэн орлогоороо зардлаа нөхөн, өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байгаад 2009 оноос төсөвт байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна.Одоогийн байдлаар Нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжийн дагуу Захирагаа, санхүүгийн хэлтэс, Үйлчилгээний алба, Байр ашиглалтын алба гэсэн бүтэцтэйгээр төрийн захиргааны удирдах албан хаагч 1, төрийн үйлчилгээний албан 288, нийт 289 ажилтан, албан хаагчийн орон тоотойгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон нийслэлийн засаг захиргааны байруудын ашиглалт, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа, цэвэрлэгээ үйлчилгээ мөн зоогийн үйлчилгээг хариуцан ажиллаж байна.