Эрхэм зорилго, чиг үүрэг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад чанар, стандартад нийцсэн нийтлэг үйлчилгээг үзүүлж, Нийслэлийн засаг захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэх нь манай байгууллагын эрхэм зорилго юм.

ЧИГ ҮҮРЭГ: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад, ажилтнуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Одоогийн байдлаар удирдах төрийн захиргааны албан хаагч 1, төрийн үйлчилгээний нийт 289ажилтан, албан хаагчийн орон тоотойгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан хаагчдад үзүүлэх төрийн үйлчилгээний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж байна.

Нийтлэг үйлчилгээний газар нь одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжийн дагуу Захиргаа, санхүүгийн хэлтэс, Үйлчилгээний алба, Байр ашиглалтын албагэсэн бүтэцтэйгээр нийслэлийн засаг захиргааны 1, 2, 3, 4, 5 байруудболон нийслэлийн үйлчилгээний “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” төвүүдийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

scroll to top