Хэлтэс, албадын мэдээлэл

  • Захиргаа, санхүүгийн хэлтэс: Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагуудын хэмжээнд төрийн үйлчилгээг хэвийн жигд тасралтгүй явуулахад шаардлагатай хөрөнгө санхүүг төлөвлөн зарцуулах, хөрөнгө материалын ашиглалт, хадгалалтанд хяналт тавих, ажил үйлчилгээний төсвийг хянах, батлагдсан төсөв хөрөнгийн төлбөр, тооцооны гүйлгээг цаг хугацаанд нь хийх болон Захиргаа, дотоод ажил, хүний нөөц, архив албан хэрэг хөтлөлт, иргэдээс ирсэн өргөдөл гомдол, дээд газраас гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын ажил, тушаал шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байна.

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Б.Орхонбайгаль болон нийт 33 албан хаагчид ажиллаж байна.

  • Үйлчилгээний алба: Нийслэлийн засаг захиргааны байруудад цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг бүрэн хэрэгжүүлж, тэдгээрт үйл ажиллагаа явуулж буй албан хаагчдын ажиллах тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх болон эрүүл ахуйд нийцсэн зоогийн үйлчилгээг төрийн албан хаагчдад цаг тухайд нь үзүүлэхэд анхааран ажиллаж байна.

Үйлчилгээний албаны дарга Н.Одбаяр болон нийт 202 үйлчилгээний ажилтан ажиллаж байна.

  • Байр ашиглалтын алба: Нийслэлийн засаг захиргааны байруудын инженерийн байгууламжийн ашиглалтыг хариуцан, инженерийн шугам сүлжээ, ус дулаан, галын аюулгүй байдал, болон цахилгаан шат, цахилгааны хэвийн найдвартай жигд ажиллагааг ханган ажиллаж байна.

Байр ашиглалтын албаны дарга М.Мөнхсүрэн болон нийт 52 инженер техникийн ажилтнууд ажиллаж байна.

scroll to top