НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО.

26685119_2019850044699306_4621554920873517832_o

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтлэг үйлчилгээний газрын 2017 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлангийн хурал 2017 оны 12 сарын 22-ны өдөр боллоо. Тайлангийн хурлыг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Доржсүрэн нээж, Захиргаа, санхүүгийн хэлтэс, Үйлчилгээний алба, Байр ашиглалтын албадын дарга нар 2017 онд хийсэн үйл ажиллагааны тайлангаа танилцуулав.

Тайлангийн хурлын үеэр ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулав.Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медалиар-1 ажилтан
  • Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Нийслэлийн “Шилдэг залуу” медалиар- 7 ажилтан
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт Үнэмлэх”-ээр 1 ажилтан
  • Монголын Залуучуудын Холбооны холбогдох шагналаар-14 ажилтан, албан хаагч нар тус тус шагнагдлаа.

Мөн “Байгууллагын 2017 оны шилдэг ажилтан”-ны шагналаар хэлтэс, албадуудаас тус тус нэг нэг ажилтан, албан хаагч нар шалгарч цом гарын бэлгээ гардан авлаа.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын 0-16 насны хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулан өгөв.

26232335_2019850134699297_1213850961979853714_o

26232891_2019850041365973_2612011683066224680_o

 

НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО. Reviewed by on . Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтлэг үйлчилгээний газрын 2017 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлангийн хурал 2017 оны 12 сарын 22-ны өдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтлэг үйлчилгээний газрын 2017 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлангийн хурал 2017 оны 12 сарын 22-ны өдөр боллоо. Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top